ЗЭРЛЭГ АМЬТДЫН ХОРОГДОЛ ИХ БАЙНА

GNNGNN
Mar 12, 2024  
 0
ЗЭРЛЭГ АМЬТДЫН ХОРОГДОЛ ИХ БАЙНА

Байгалийн давагдашгүй үзэгдэл, зудад өртсөн малчид, иргэдэд туслах Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ШУУРХАЙ БҮЛЭГ газар дээр нь ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам шар усны үерээс урьдчилан сэргийлэх, малын сэг зэм устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх төсвийг шийдвэрлэн ажиллав. Уг асуудлыг дулааны улирал эхлэхээс өмнө хийж, сэг зэмээ устгах нэн шаардлагатай байна. 

Мөн зэрлэг амьтдын хорогдол их байгаатай холбогдуулан зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөөцөд 100 боодол өвс олгох ажлыг зохион байгуулах үүргийг харьяа газарт өгөв.