ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНД УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНД УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

GNNGNN
May 2, 2025  
 0
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНД УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исландын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттирын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал 2025 оны 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох бөгөөд энэ нь Гадаад харилцааны сайдын түвшинд хийгдэж буй анхны айлчлал юм.

Айлчлалын хүрээнд сайд Б.Батцэцэг Исландын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийхээс гадна тус улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттир, Парламентын дарга Торунн Свейнбярнардоттир нарт бараалхана.

Монгол Улс Исланд Улстай 1974 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Эх сурвалж: ГХЯ