ТӨВ БОЛОН ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЗАРИМ ГАЗРААР ШОРООН ШУУРГА ШУУРНА

GNNGNN
Mar 25, 2024  
 0
ТӨВ БОЛОН ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЗАРИМ ГАЗРААР ШОРООН ШУУРГА ШУУРНА

Маргааш /2024.03.26/ баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна.