ЗАЛУУС: САГСНЫ ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ТАВ ТАВААР НЬ ХҮҮХДҮҮДИЙГ ОРУУЛЖ Ч.ХҮРЭЛБААТАР АХЫГАА ДУГУЙЛААД ӨГӨӨРЭЙ ГЭЭД БИДЭНД 100 МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨН

GNNGNN
May 22, 2024  
 0
ЗАЛУУС: САГСНЫ ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ТАВ ТАВААР НЬ ХҮҮХДҮҮДИЙГ ОРУУЛЖ Ч.ХҮРЭЛБААТАР АХЫГАА ДУГУЙЛААД ӨГӨӨРЭЙ ГЭЭД БИДЭНД 100 МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨН

УИХ-ын сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Тэгвэл УИХ-ын Гишүүн Ч.Хүрэлбаатарыг сонгуульд дэмжээрэй гэж залууст 100 мянган төгрөг өгсөн тухай /2024.05.20/-нд иргэн Ц.Батболд мэдээлсэн. Харин өнөөдөр /2024.05.22/ мөнгө тараасан залуус хэвлэлийн бага хурал хийлээ.

Залуусын төлөөлөл, “Өнөөдөр хийж байгаа энэ хэвлэлийн бага хурлыг хэн ний ятгалгаар хийгээгүй. Гуравдугаар сарын 12-ний өдөр гэрт байж байсан чинь залгаад Дамбад сагсны тэмцээн болж байна. Зуун мянган төгрөг хүүхдүүдэд тарааж байна гэхээр нь чи хүрээд ирэх үү гэхээр нь за тэгье гэлээ. Тэгээд 13-ний өдөр очсон Дамбадаржаад Спорт зааланд нь тэмцээн болж байсан. За мөнгө хаана тарааж байгаа юм бол гээд үзээд байж байсан чинь хойд талын хувцас солих өрөөнд хүүхдүүдийг жагсаагаад зогсоож байна.

Жагс гээд жагсаад зогсож байлаа.  Тэгсэн тав таваар нь хүүхдүүдийг оруулж байлаа. Тэгээд орлоо. Орсон чинь утсаа хураалгачих гэж байна. Тэгээд утсаа хураалгачихлаа. Тэгсэн чинь за дүү нар аа Увс аймгаас 10 хүн нэр дэвшиж байгаа. Тэр дундаас Ч.Хүрэлбаатар ахыгаа дугуйлаад өгөөрэй гэж ах нар гуйж байна гээд 100, 100 мянган төгрөг өгсөн. Бид нарын утас, регистрийн дугаар, овог нэрийг бичиж аваад за дүү нар аа явцгаа гэсэн. Тэр тэмцээн дээр сонгуулийн ажил хийж байна гэж бодоогүй. Зүгээр мөнгө тарааж байна гэхээр нь л очиж байна” гэв.