ЗӨРЧИЛД ХОЛБОГДСОН 11 УЛСЫН 240 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35 удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, байгууллага, 2681 гадаадын иргэнийг хамруулжээ.
Зөрчилд холбогдсон гадаадын 448 иргэн, 374 аж ахуйн нэгж байгууллага (2032 гадаадын иргэн), 3 уригч иргэн (3 гадаадын иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, 11 улсын 240 иргэнийг албадан гаргасан байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 9 улсын 138 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
