Д.ЭНХБАДРАХ: ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙГ ХУВЬДАА АЖИЛЛУУЛСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

GNNGNN
Jun 3, 2024  
 0
Д.ЭНХБАДРАХ: ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙГ ХУВЬДАА АЖИЛЛУУЛСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.М өнгөрсөн сарын 30-ны 21:00 цагийн үед автомашинд дайруулж амиа алдсан харамсалтай үйл явдал болсон юм.

Цагдаагийн ерөнхий газар,  Дотоодын цэргийн штабаас цэрэг амиа алдсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газар:

Хугацаат цэргийн албан хаагч нас барсан асуудлаар мэдээлэл өгөхийг хэвлэл мэдээллийн байгууллагууд хүссэн. Бид энэ асуудлыг нууж хаах шаардлагагүй учраас мэдээлэл хийж байна. Хэвлэл мэдээлэл, цахим орчинд энэ асуудалтай холбоотойгоор янз бүрийн мэдээлэл гарч байна. Тиймээс мэдээлэл өгч байна гэв.  

Дотоодын цэргийн штаб:

Энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагч харамсалтайгаар авто тээврийн осолд өртөж нас барсан. Энэ үйл явдалд Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн харамсаж байгаагаа илэрхийлж байна. Энэ осолтой холбоотойгоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дотоодын цэргийн албаны дотоод зохион байгуулалтын асуудал дээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын албаны шалгалт явуулж байна.

Дотоодын цэргийн байгууллагын зөвшөөрөл авсан, аваагүй гэдэг илт худал мэдээлэл явж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн албан хаагчийг тусгай ажилд томилон ажиллуулдаг. Энэ хүрээнд явсан ажил. Түүнээс  Дотоодын цэргийн байгууллагын дарга нарын хувийн ажилд явсан зүйл байхгүй. Энэ нь ташаа мэдээлэл шүү. Хугацаат цэргийн албан хаагчийг Бригадын генерал ажилд томилж явуулдаг субьект биш. Тухайн цэрэг нь ангийнхаа дотоод аж ахуйг дэмжиж ажиллаж байсан гэв.