ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЯВСАН G-CLASS-ИЙН ЖОЛООЧИЙГ ₮20 МЯНГААР ТОРГОЛОО
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр Зайсан орчимд 2222 УБТ дугаартай G-class автомашин явган хүний зам дээгүүр явсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, шүүмжлэлд өртөөд буй.
Тэгвэл тухайн машиныг торгосон эсэхийг шалгахад зөрчил гаргасан хэмээн 20 мянган төгрөгөөр ЗЦГ-аас торгууль оноожээ. Харин тухайн машинд өмнө нь зөрчилтэй холбоотой төлбөр байхгүй, энэ оны нэг сараас хойших 11 удаагийн товчоогоор гарсан 18 мянган төгрөгөө төлөөгүй байна.
Үүнээс гадна тээврийн хэрэгслийн болон албан журмын даатгалд хамрагдаагүй хөдөлгөөнд оролцож байжээ.