Б.ЖАВХЛАН: АЙМГУУД ТӨСВӨӨ 12 ДУГААР САРЫН 5-НД БАТАЛДГААРАА БАТАЛНА. ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ ДАРАА НЬ ТОДОТГОЛ ХИЙЖ ТААРНА

GNNGNN
Nov 29, 2024  
 0
Б.ЖАВХЛАН: АЙМГУУД ТӨСВӨӨ 12 ДУГААР САРЫН 5-НД БАТАЛДГААРАА БАТАЛНА. ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ ДАРАА НЬ ТОДОТГОЛ ХИЙЖ ТААРНА

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар орон нутгийн төсөв батлагдах хугацаанд хоригтой холбоотойгоор өөрчлөгдөх эсэхийг тодруулсан асуултад Сангийн сайд Б.Жавхлан "12 дугаар сарын 5-нд орон нутгууд төсвөө баталдгаараа батална. Хоригийн хүрээнд хийгдсэн засварын дараа шаардлагатай гэвэл аймгуудын төсөв дээр дагасан тодотгол хийж таарах байх. Тэгэхээр 12 дугаар сарын 5-нд төсөв батлах асуудалд орон нутгууд эргэлзэх хэрэггүй, хэлэлцээд явах хэрэгтэй" гэв.