ЯПОНД ЭРЧИМ ХҮЧ, КОКСЖИХ НҮҮРС НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

GNNGNN
Jul 30, 2025  
 0
ЯПОНД ЭРЧИМ ХҮЧ, КОКСЖИХ НҮҮРС НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Шадар сайд Т.Доржханд Японд айлчлал хийж бйна. Энэ үеэр Киото хотын Майзүрү боомтод Монгол ачааны машиныг хүлээн авчээ. Цаашид эрчим хүч, коксжих нүүрсийг Японы зах зээлд гаргах талаар холбогдох албаны хүмүүстэй яриа хэлцэл хийж байна.

Мөн Шадар сайд Т.Доржханд Осака хотноо зохион байгуулж буй “ОСАКА-КАНСАЙ ЭКСПО 2025” үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, ёслол хүндэтгэлийн өргөөнд Үндэсний өдөрлөгийг нээж үг хэлсэн байна.

Францын Парис хотод төвтэй Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос энэ үзэсгэлэнг таван жил тутамд зохион байгуулдаг. Манай улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хановер хотноо 2000 онд болсон дэлхийн үзэсгэлэн, Шанхай хотноо 2010 онд болсон Дэлхийн үзэсгэлэнд тус тус оролцжээ.

"Япон Улсын Цог жавхлант эзэн хааны Монголд хийсэн айлчлалын дараа хийж буй айлчлал тул улс төр, хөрөнгө оруулагчдын хувьд соргог үе болж байна. Энэ айлчлал гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчний экспортын төслүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой" гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.