УЛСЫН ТӨСВӨӨС Ю.ЦЭДЭНБАЛЫН ТАЛБАЙГ ЗАСАХАД 1.2 ТЭРБУМЫН ТӨСВИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ

GNNGNN
Jul 30, 2025  
 0
УЛСЫН ТӨСВӨӨС Ю.ЦЭДЭНБАЛЫН ТАЛБАЙГ ЗАСАХАД 1.2 ТЭРБУМЫН ТӨСВИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ

Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Ойг угтан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөг засаж шинэчилжээ. Үүнд Улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэж Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр хэллээ.

Тэрбээр “Бид хэмнэлтийн хуультай. ЗГ болон УИХ-ын тогтоолгүй аливаа ой, баяр наадмыг тэмдэглэхэд төсвөөс мөнгө гаргах боломжгүй. Энэ жилийн хувьд нэг аймаг 100 жилийн ойтой байлаа. Засгийн газрын тогтоол гарсан, бүтээн байгуулалтын ажлуудад төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг зарцуулсан байна. Тодруулбал, Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан маршал Ю.Цэдэнбалын талбайг засаж янзлах, шинэчлэх ажилд 1.2 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэгийг хуваарилсан. Гуравдугаар сард гарсан шийдвэр" гэсэн юм.