МУСТА ЖҮЖИГЧИН Л.СӨРӨЛТ: МУАЖ-НИЙ БОСГЫГ С.ЖАВХЛАН, МУГЖ-НИЙ БОСГЫГ Д.БЯМБАЦОГТ НАР ТОГТООЛОО ШҮҮ

Жүжигчин Л.Сөрөлт өөрийн цахим хуудаснаа өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр хэлэхдээ:
Энэ жил АЖ-ний босгыг С.Жавхлан, МУГЖ-ний босгыг Д.Бямбацогт нар тогтоолоо шүү. Одоо жаахан ширүүн хэлэх гэж байна уучлаарай
Гол дүр цөөхөн бүтээчихээд, гол усаараа аялах дуу ховорхон дуулчихаад гавьяат аа голж бусадтай барьцаж АЖ-рүү ‘НАС’-аа түрий барьж өөрөө бас өрөөлөөр хөөцөлдүүлж өөрөөсөө түрүүлж авах хүний өмнүүр орох муухай шүү. Баяр хүргэх гэхээр бахархах үг ундрахгүй хэцүү байх юм байх чү лээ. АЖ-ний хэмжээнд очоогүй, ард түмэн хүсээгүй бол хийсэндээ элбэгдсэн сайхан ГАВЬЯАТ байх бас сайхан ш дээ.
Сор болсон дүр, содон уран бүтээлээр бусдыг алмайруулаагүй ч тууштай зүтгэсэн хугацаа бас ч үгүй урлагаар олонд үйлчлэхийн хажуугаар өөрийгөө таниулж чадсан гээд ‘СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН’ өгсөн байхад сошиалд жаахан хандалттай байдгаа андуурч СТА-аа голж өөрөө бас өрөөлөөр хөөцөлдүүлж өөрөөсөө түрүүлж авах хүний өмнүүр орж ГАВЬЯАТ авах муухай шүү. Баяр хүргэх гэхээр бяртай үг гарахгүй төвөгтэй юм билээ. Гавьяатад хүрэхгүй ч ГАР БАРИХ гэж хүмүүс хүрээлдэг СТА байх бас сайхан ш дэ.
Бусад одон бол яахав ээ байгаа байрнаасаа дээшилж яваа хүнд өгдөг. Түүнийх нь таазны гавъяаг өгөх үү үгүй юу? авах гэж явах уу үгүй юуг дээр дурдчихсан. Уран бүтээлчид дээ уран бүтээлийн амжилт хүсч онгод хийморь нь цоролзож байхыг ерөөе.
Өөр салбар руу өнгийхгүй ээ. Мэдэхгүй юманд хошуу дүрээд дэмий биз хэмээн гавъяагүй гавъяат горьдож гүйдэг салбарынхныгаа шүүмжлээд авлаа.