ВИЗ ГАРГАЖ ӨГНӨ ГЭЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ТУРК УЛСААС БАРИВЧИЛЛАА

GNNGNN
Sep 12, 2024  
 0
ВИЗ ГАРГАЖ ӨГНӨ ГЭЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ТУРК УЛСААС БАРИВЧИЛЛАА

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн С-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. 

Иргэн С нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэнийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.

Улмаар Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулжээ.