П.НАРАНБАЯР: ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАРДЛЫН 25 ХУВИЙГ ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НЬ ГАРГАХААР БОЛЛОО

GNNGNN
Sep 12, 2024  
 0
П.НАРАНБАЯР: ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАРДЛЫН 25 ХУВИЙГ ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НЬ ГАРГАХААР БОЛЛОО

Засгийн газрын шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр, “Өнөөдөр засгийн газрын тогтоол батлагдахаар боллоо. Энэ асуудал бол хүүхдийн цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаж байна. Өнөөдөр 3000 төгрөгөөр түүхий эдийн зардлыг гаргаж байгаа. Энэ 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр өнөөдөр 60 гаруй хувьтай илчлэгээ авч байгаа бол хүүхэд 80 хувьтай болно. Мөн хоолны чанар сайжирна. Ийм сайн үр дүнтэй гэж харж байна. Энэ шийдвэр эхний удаад нь нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна” гэв.   

Өдөрт 1,000 төгрөг

Сард 22,000 төгрөг

Жилд 190,000 төгрөгийг хоолных нь түүхий эдийн зардалд авахаар болж байгаа.

Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс үлдсэн 25 хувийг эцэг, эх, асран хамгаалагч нь гаргахаар болж байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2-т зааснаар боловсролын дэмжлэг, дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ.

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны түүхий эдийн зардал түрүүн дурдсанчлан 3,000 төгрөг буюу нийт 131.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна" гэв.

Мөн "Цэцэрлэгийн нэг хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын

58 хувь нь хоолны түүхий эдийн зардал

42 хувь нь тогоочийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, дулаан цахилгаан, тоног төхөөрөмж, ариутгалд зарцуулагдаж байна.

Үүнийг нэг хүүхдээр тооцож үзэхэд хоолны бүрэн өртөг нь нэг өдөрт 5,210 төгрөг болж байгаа юм. Хоолны түүхий эдийн зардалд 3,000 төгрөг, бусад зардалд 2,210 төгрөгийг зарцуулж байна гэсэн үг.

Нийслэлийн цэцэрлэгийн 135,000 хүүхдийн 62 хувь буюу 84,602 хүүхдээс 1,000 төгрөгийг хурааж авна.

Харин 38 хувь буюу 50,440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцаж, даана. Тодруулбал, Хагас болон бүтэн өнчин хүүхэд

Уртасгасан цагийн зохицуулалтаар ажилладаг 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багтаж байгаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд багтаж байгаа.

Босго шугамаас доогуур орлоготой өрхийн хүүхэд болон цэцэрлэгийн насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг гурав дахь хүүхдээс нь эхлээд чөлөөлнө. Ингэснээр улсын төсвөөс эцэг, эхчүүдээс жилд 16 тэрбум төгрөг төвлөрүүлж, хүүхэд цадах хэмжээндээ хоолоо идэж эхэлнэ.

Цэцэрлэгийн хоолны төлбөрийг хэрхэн хурааж авах вэ?

Үүнийг бүрэн цахимжуулах учраас ангийн багш хурааж авахгүй. Тухайн эцэг, эх аппликэйшнээр дамжуулж төрийн санд шууд төлбөрийг тушаадаг болно.

Энэхүү цахим үйлчилгээ орж ирснээр тухайн өдөр хүүхэд нь ямар хоол идсэн буюу цэс, илчлэгийн хэмжээ зэрэг мэдээлэл нь эцэг, эхэд шууд очдог байх зохицуулалтыг хийж байна.

Хүүхдийнхээ төлөө гаргаж байгаа таны хөрөнгө оруулалт хүүхдэд тань очно. Тэднийг илүү өсгөлүүн болгож, чанартай хоол хүнс идүүлдэг болгоно.

Цэцэрлэгтээ хонхолзсон ходоодтой биш, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно гэдгийг Боловсролын сайд нэмж хэллээ.