УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУРААСАН НОГОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙНХЭЭС 12.2 ХУВИАР ӨСЖЭЭ

GNNGNN
Sep 15, 2024  
 0
УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУРААСАН НОГОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙНХЭЭС 12.2 ХУВИАР ӨСЖЭЭ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2024 оны есдүгээр сарын 01-ний байдлаар 96.5 мянган тонн хадлан хадаж, 21.4 мянган тонн хүнсний ногоо, 16.5 мянган тонн төмс хурааж, 3.1мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

  • хураасан төмс 8.5 мянган тонн буюу 2.1 дахин,
  • хүнсний ногоо 2.3 мянгантонн буюу 12.2 хувиар
  • гар тэжээл 654.8 тонн буюу 26.7 хувиар өсөж,
  • харин бэлтгэсэн хадлан 11.7мянган тонн буюу 10.8 хувиарбуурсанбайна

Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Говьсүмбэр, Дорноговь, Говь-Алтай , Улаанбаатархот , Дорнод , Хэнтий, Архангай, Өмнөговь, Дархан-Уул аймгуудад 0.1–468.5 тонноор буюу 7.6– 94.6 хувиар буурч, бусад аймагт 0.5 тонноос 5.3 мянган тонн буюу 5.5 хувиас 4.0 дахин өссөн байна.

Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Төв, Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Улаанбаатархот, Дархан-Уул аймгуудад 0.8 тонноос 6.5 мянган тонн буюу 3.3–91.0 хувиар буурч, бусад аймагт 5.2 тонноос 7.9 мянган тонноор буюу 24.2 хувиас 5.6 дахин өссөн байна.