НООЛУУР КГ НЬ 140-150 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
“Малын түүхий эдийн үнэ, ханшийн мэдээллээр ноолуур кг нь өнгөрсөн 7 хоногт 120.000-140.000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь төв болон говийн бүсийн аймгууд дахь дундаж ханш байлаа.
Мэдээллийн “Малчин лавлах-109” төвийн мэдээллээр зүүн болон баруун аймгуудад ноолуур кг нь 150.000-155.000 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ аж. Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад:
Ямааны өлөн 500 төгрөг, арьс 38.000-45.000 төгрөг,
Хонины нэхий өлөнгийн хамт 2500 төгрөг,
Үхрийн шир 7000 төгрөг, том нь 12.000 төгрөг,
Адууны шир сүүлтэй нь 15.000 төгрөг, сүүл 13.000 төгрөг,
Сарлагийн шир сүүлтэй 27.000 төгрөг,
Бухын шир 35.000 төгрөг, сүүл 23.000 төгрөгийн тус бүр үнэтэй байна