УЛСЫН ФИЛАРМОНИЙН “МОРИН ХУУР НАЙРАЛ“ ХӨГЖМИЙН ОРОН ТООНЫ БҮТЦИЙГ 61 БАЙХААР ТОГТООЖЭЭ
Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн ээлжит хуралдаанаар "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгыг "Морин хуур найрал" болгон өргөжүүлэх тогтоол гаргасан байдаг.
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлахаар болсон байна.