УДЭТ-ЫН ЗАСВАР ДУУСАЖ, ҮЗЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

GNNGNN
Apr 27, 2024  
 0
УДЭТ-ЫН ЗАСВАР ДУУСАЖ, ҮЗЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

УДЭТ-ын театрын фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж, засварын ажил нь дууссан байна. 

1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар, сэргээн засварлалтыг хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 

Тус театрын нээлтийн үйл ажиллагаа тавдугаар сарын 1-нд Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгээр эргэн үүд хаалгаа нээнэ.

Энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, зураачаар УГЗ Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор МУСТА Ш.Өлзийбаяр нар ажиллажээ. Жүжгийн Анна Каренинад залуу жүжигчин О.Хонгорзул дүр бүтээх бол Алексей Вронскийн дүрд Т.Сэргэлэн хэвээр байх юм.