УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР БНСУ-Д ФЭНҮҮДТЭЙГЭЭ УУЛЗАХ ТУЛ ӨНӨӨДӨР ЗОДОГЛОХГҮЙ
Өнөөдөр арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт 12.00 цагаас эхлэх Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "ЧИНГИС ХААН ЦОМ"-ын төлөөх, Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд зодоглохоор бүртгүүлээд буй.
Тэгвэл өнөөдрийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр зодоглохгүй. Учир нь тэрбээр БНСУ-д фэн клубынхантайгаа уулзахаар БНСУ-ыг зориод буй. Тэнд Австралийн тамирчин Эдди, БНСУ-ын тамирчин Амоти нартай хамт видео бичлэг хийн цахим орчинд байрлуулсаар байгаа юм.
