АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА

GNNGNN
Nov 21, 2025  
 0
АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагт Төрийн ордонд болно. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн А1009 дугаар тушаалаар Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдааныг энэ сарын 21-нд хуралдуулж, Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Үндсэн дүрмийн тодорхой зарим заалтыг хуульд нийцүүлэн батлах тов зарлагдсан. Энэ дагуу Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдахаар товлосон юм.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар тогтоолд “УТНтХ-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хороос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Энэ нэмэлт, өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна гэж заасны дагуу дээрх алдаа зөрчил нь Үндсэн дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй тохиолдолд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь тухайн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой болохыг дурдсан байна.