ТӨВ АЙМАГ БОЛОН ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ГССҮТ-Д 14 ХҮНИЙГ ХҮРГЭЖЭЭ
Гуравдугаар сарын 27-ны өдөр буюу өчигдөр их хэмжээний цас орсны улмаас Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замыд 17 автомашин мөргөлдсөн ноцтой осол болсон.
Уг ослоос үүдэн тус замыг олон цагаар хааж, нисэх онгоцны хуваарьт ч өөрчлөлт оруулсан билээ. Тэгвэл ослын улмаас бэртэж, гэмтсэн 14 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн байна. Тэднээс 11 иргэн анхан шатны тусламж үлчилгээ аваад гэртээ гарсан бол нэг хүн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын осолд өртсөн нийт 11 иргэнээс 9 нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ.
Харин хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хүнд байгаа аж.