“ХАРАНГА“ ХАМТЛАГ ДАХИН ТОГЛОЛТ ХИЙНЭ

GNNGNN
Sep 9, 2024  
 0
“ХАРАНГА“ ХАМТЛАГ ДАХИН ТОГЛОЛТ ХИЙНЭ

Монголын рок попын хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийнхан 35 жилийн ойдоо зориулан “Амьдрал” амьд хөгжмийн наадмыг 2024 оны наймдугаар сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан билээ. 1989 оны арванхоёрдугаар сарын 26-нд Улсын драмын эрдмийн театрт “Амьдрал” нэртэй анхны тоглолтоо хийж байсан тэд 35 жилийн ойн тоглолтоо ч “Амьдрал” хэмээх уран бүтээлээрээ нэрлэсэн юм. Ийнхүү нийт 19 удаагийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулсан  “Харанга” хамтлаг дахин тоглохоор болсон тухайгаа нийгмийн сүлжээндээ бичжээ. Тэд энэ талаар "Үзэгчдийн хүсэлтээр HARANGA unplugged тоглолтоор уулзацгаая" гэж хэмээсэн байна. Одоогоор тоглолтын тов тодорхойгүй байна.