УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: БАГАВТАР ҮҮЛТЭЙ. БОРОО ОРОХГҮЙ

GNNGNN
Jul 17, 2025  
 0
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: БАГАВТАР ҮҮЛТЭЙ. БОРОО ОРОХГҮЙ

2025 оны 07-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34…+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +29…+34 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +26…+28 градус дулаан байна.