БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 25 ХҮН ЖИВЖ АМИА АЛДСАН ТУЛ ЦЕГ-ААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Хүүхдүүд үерийн усанд живж нас барах тохиолдол бүртгэгдсээр
байгааг ЦЕГ-аас анхааруулж, сэрэмжлүүлж байна.
Тухайлбал Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл долдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 10, 13 насны хүүхдүүд живж нас барсан харамсалтай осол гарчээ.
Баяр, амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-16-ний өдрүүдэд гол, нуурын
усанд нийт 25 хүн амь насаа алдсан ба үүнээс зургаа нь хүүхэд эрсэдсэн тохиолдол аж.