НУУРТ АМРАХДАА АНХААРАХ ЗӨВЛӨГӨӨ

GNNGNN
Jul 17, 2025  
Jul 17, 2025 - 07:39
 0
НУУРТ АМРАХДАА АНХААРАХ ЗӨВЛӨГӨӨ

Амгалан мэт харагдах Увс нуурын долгион таны амь насанд аюул учруулж болохыг та санаарай.

Увс нуур нь далайн түвшнээс дээш 759 м өндөрт оршдог, Монголын хамгийн том давст нуур юм. Нуурын ус хэт хүйтэн үед гэнэт таны булчин татаж, амьсгалын дутагдалд оруулж болзошгүй.

Гүнзгий хэсгүүд огцом эхэлдэг тул гишгэх бүрд ёроол өөрчлөгдөж, живэх эрсдэлтэй. Салхи гэнэт ширүүсдэг — долгион нэмэгдэж, эргээс холдсон тохиолдолд аврахад хүндрэлтэй.

Тиймээс иргэд, аялагч та бүхэн

  • Усанд орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ бүхий зөвлөмжийг мөрдөөрэй
  • Аюулгүй бүсээс гарч, нуурын дотор гүн рүү явж болохгүйг санаарай
  • Хүүхдийг хором ч ганцааранг нь орхиж болохгүй
  • Хүйтэн, салхитай үед нуурын эрэгт очихоос зайлсхийх
  • Гэнэтийн ослын үед шуурхай тусламж дуудах холбоо барих хэрэгслийг биедээ авч явах зэргээр аюулгүй байдлаа хангах нь чухал байна гэж ОБЕГ зөвлөв.

Иргэд гол, нуурын эрэг дагуу амарч, аялж зугаалах нь нэмэгдэж байгаа энэ үед усны ослын эрсдэл маш өндөр хэвээр байна. 2024 онд улсын хэмжээнд 102 хүн гол, усанд живж амь насаа алдсан. Үүнээс 17 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар 37 хүн гол усанд осолдож нас барсны 10 нь хүүхэд. Зөвхөн 7-р сарын 11-14-ний баярын өдрүүдэд 14 хүн амь насаа алдсаны 3 нь бага насны хүүхэд байжээ.