УЛААН БУУДАЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАРИАЛЖ МАЛДАА ӨГЧ БАЙНА

GNNGNN
Mar 11, 2024  
 0
УЛААН БУУДАЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАРИАЛЖ МАЛДАА ӨГЧ БАЙНА

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна. 

Тэрбээр Хэрлэн сумын тавдугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

О.Цолмонгийн бага хүү Ц.Түвшинбаяр ХААИС-д малын их эмчээр суралцаж буй хоёрдугаар курсийн оюутан гэртээ дадлага хийхээр иржээ. 

О.Цолмон мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж ядарсан малдаа өгч байна.

Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан ч цас зуд, малын хоргодол ихтэй хүнд өвлийг давж байна. Тиймээс үлдсэн малаа тэнхрүүлж, авч үлдэх нь чухал байгааг хүүгийн ээж Н.Сарангэрэл онцоллоо.