АДУУГАА ХУРААХААР ГЭРЭЭСЭЭ ГАРААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн "Төвийн хойд булан" гэдэг газар тус сумын харьяат малчин М нь 07.16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 13:50 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүмүүстэй хамтран малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.21-ний өдрийн 08:00 цагаас Жаргалант сумын төвөөс “Хөнжлийн шугуй”, “Жаргалантын орой”, “Хуурай”, “Морь барианы газар”, “Хуурайн даваа”, “Чулуут”, “Мухар гозон” гэдэг газар хүртэл нийт 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. Эрлийг 07.22-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлжээ.