БНАСАУ БАЛЛИСТИК ПУУЖИНГИЙН ОЛОН ДАХИНЫ ТУРШИЛТ ХИЙЛЭЭ

БНАСАУ БАЛЛИСТИК ПУУЖИНГИЙН ОЛОН ДАХИНЫ ТУРШИЛТ ХИЙЛЭЭ

GNNGNN
May 8, 2025  
 0
БНАСАУ БАЛЛИСТИК ПУУЖИНГИЙН ОЛОН ДАХИНЫ ТУРШИЛТ ХИЙЛЭЭ

БНАСАУ ЗҮҮН ТЭНГИС РҮҮ ОЙРЫН ТУСГАЛТ БАЛЛИСТИК ПУУЖИН ОЛОН ТООГООР ХАРВАН ТУРШЛАА

Пүрэв гарагийн өглөө Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) Зүүн тэнгисийн чиглэлд хэд хэдэн ойрын тусгалт баллистик пуужин харван туршсан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штаб мэдэгдлээ

Орон нутгийн цагаар 08:10 цагийн орчимд, Умард Солонгосын зүүн эрэг — Вонсан хотын орчим олон тооны баллистик пуужин хөөргөсөн нь ажиглагдсан байна

БНСУ-ын зэвсэгт хүчин АНУ, Японтой мэдээлэл солилцож, бүрэн бэлэн байдлыг ханган, ажиглалт тандалтаа улам чангаруулан нэмэгдүүлж буйгаа мэдэгдэв

БНАСАУ хамгийн сүүлд 2025 оны 3-р сард ойрын тусгалт баллистик пуужин олон тоогоор туршсан бөгөөдэнэхүү туршилт нь БНСУ, АНУ-ын хамтарсан хаврын сургуулилалттай давхцсан юм

NHK сувгийн мэдээлснээр, Японы эрх баригчид тухайн пуужингийн туршилт нь Японы нутаг дэвсгэрт шууд аюул учруулаагүй хэмээн мэдэгджээ