УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 10.00 ЦАГТ ЭХЭЛНЭ

GNNGNN
Oct 1, 2024  
 0
УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 10.00 ЦАГТ ЭХЭЛНЭ

Ес дэх удаагийн парламентын анхны намрын ээлжит чуулган өнөөдөр буюу 2024.10.01-ний өдрийн 10:00 цагт нээлтээ хийх юм. Тодруулбал өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг зэрэг нийт дөрвөн хуулийн болон тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.10.03, 10.04/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

· Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

10.00