УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН: АУТИЗМЫН ЭМГЭГТЭЙ ХҮҮХДҮҮД ЖИЛ БҮР ТАВАН ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА
ӨНӨӨДӨР БОЛ "АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР" ЮМ. ИЙМД ЭНЭ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин "Өнөөдөр аутизмыг дэлхийн нийтэд таниулах чухал өдөр. Энэ өдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо энэ өдөрт зориулж хэлэлцүүлэг хийлээ. Сүүлийн үед шүүмжлэл их байгаа. Хэлэлцүүлэг хийгээд үр дүн нь юу вэ гэдэг. Өнөөдөр бид төр засгийн гаргасан хууль тогтоомж түүний хэрэгжилтийг ярихаасаа илүүтэйгээр аутизмтай хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлуудтай танилцахыг оролдлоо.
Аутизмын эмгэгтэй гэж оношлогдож байгаа хүүхдүүд жил бүр таван хувиар нэмэгдэж байна гэсэн судалгааг СЭМҮТ-өөс танилцууллаа. Гэхдээ энэ бол зөвхөн СЭМҮТ-д ирсэн тоо. Мөн нийгмийн хандлага их сөрөг байгааг эцэг эхчүүд ярьж байна. Жишээ нь хичээлдээ хоцрогдолтой, удаан ойлгоцтой байвал багш нь хөөж гаргадаг тухай. Иймд эдгээр бүх асуудлуудыг нэгтгэн тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөхөөр ажиллана" гэлээ.