ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР:
• Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл
• "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл /"Монгол Улсад 2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 360 дугаар тогтоол/
• "Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
• Газрын нэгдмэл сангийн 2023 оны улсын нэгдсэн тайлангийн талаар
• Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн талаар
• Авлигатай тэмцэх "Шил" ажиллагааны талаар
• "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.