УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛДЫГ БНХАУ-Д СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХООР ТАНИЛЦУУЛЖЭЭ
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаргажээ.
Тэгвэл Н.Энхболдын хувьд өдгөө 67 настай, УИХ-д нийт 6 удаа улиран сонгогдсон бөгөөд төрийн өндөр албан тушаал олон жил хашсан, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай хэмээн үзэж дээрх саналыг оруулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.