УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГАД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЖЭЭ

УИХ-ын гишүүдэд чуулганы хуралдаа суугаагүй болон ёс зүйн хариуцлага алдсан тохиолдолд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос хариуцлага тооцох зохицуулалттай. Тэгвэл өнгөрсөн намрын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга ердөө хоёрхон удаа суусан байдаг. Өөрөөр хэлбэл ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон ч төлөөлөл болж хууль тогтоох, батлалцах үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Тиймээс түүнд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Түүнд ёс зүйн хариуцлага тооцно гэж УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар мэдэгдлээ.