УИХ-ЫН ГИШҮҮН АСАН П.АНУЖИН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДЖЭЭ

GNNGNN
Nov 12, 2024  
 0
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН П.АНУЖИН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДЖЭЭ

УИХ-ын гишүүн асан П.Анужинг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх томилсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Тэгвэл энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ээс тодруулахад "Зөвлөхөөр томилогдсон нь үнэн. Гэхдээ ажлаа албан ёсоор хүлээж аваагүй байна" гэх тайлбарыг өгсөн юм.

Сануулахад, мөн өмнө нь гишүүн асан П.Анужинг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилсон гэх мэдээлэл цацагдаад байсан ч няцаагдсан байдаг. П.Анужин нь 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, өнгөрсөн парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Түүний товч намтраас танилцуулбал,

БОЛОВСРОЛ:

1994 онд Нийслэлийн 12 дугаар дунд сургууль

2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, дипломатч

1999 онд Токиогийн Гадаад хэлний дээд сургуульд судлаач оюутан

2004 онд Япон Улсын Сока их сургууль, олон улсын эрх зүйч, магистр

АЖЛЫН ТУРШЛАГА:

2004-2010 онд Япон Улсын “Сефти технологи” компанид эрх зүйч

2010 онд “Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлан хэрэгжүүлэгч

2011 онд “100 чухал сэдэв” ТВ контент санаачлан хэрэгжүүлэгч

2016 онд “МонГал товчоон” төслийг санаачлан хэрэгжүүлэгч

2019 онд “70/76” ТВ контент хэрэгжүүлэгч

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв.