УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.БАТ-ЭРДЭНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “АЖНАЙ” КОРПОРАЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БАТ-ЭРДЭНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Шүүхийн захирамжаар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд Д.Бат-Эрдэнийг бүртгэн хайж байгаа" гэх мэдээллийг өгөв.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг өнгөрсөн наймдугаар сарын 26-наас хойш эрэн сурвалжилж эхэлжээ. Улмаар цагдаагийн байгууллагад хандсанаар цагдаагийн байгууллага энэ сарын 9-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж эхэлсэн байна.