БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

GNNGNN
Sep 23, 2024  
 0
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах хуудаст Б.Ариунзаяагийн мэдээлэл багтжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдсан тул шалгагдаж байхдаа оргон зугтсан тул ийнхүү эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл байна.

Сануулахад, Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр халуун кофе асгаж, танхайрсан хэрэгт холбогдож байсан билээ.