УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТҮВШИН : УЛНЫХАН МИНЬ СЭРЦГЭЭ
УИХ-ын чуулганаар ирэх жилийн төсөв хэлэлцэж улс төрийн халуун өдрүүд үргэлжилсээр байна. Өндөр дүнтэй үр ашиггүй төсвийг дахин хэлэлцэх шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Цогтбаатар нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр хүргүүлсэн билээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлэхдээ,
“Олон сонгогдсон гишүүдийг хүндлэх ёстой гэж боддог байсан ч дотор нь ороод гайхлаа, ой гутсан...Хэлэлцүүлгийн явцад төсвийг хайрцаглаад, гишүүдийг худалдаж авах гэх юм уу үйлдэл гаргасан. Тухайлбал, Сангийн яам гэнэт “600 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Үүнийг тойргийн гишүүдэд хувааж өгье. Жагсаалтын гишүүд хоёр туслахтай байж болно. Энэ мөнгө төсөв дотор байна” гэдэг байдлаар ярьсан.
-Улны гэдэг шиг хамгийн доод давхарга нь ард түмэн болчихоод байна......УЛНЫХАН МИНЬ СЭРЦГЭЭ ‼️