ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ДӨРВӨН ХУУЛИЙН ТӨСӨЛ

GNNGNN
Apr 13, 2026  
 0
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ДӨРВӨН ХУУЛИЙН ТӨСӨЛ

Долоо хоног бүрийн пүрэв баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Энэ долоо хоногт дөрвөн хуулийн төсөл болон тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, нэг тогтоолын төсөл, ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх товтой байна.

Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ыг гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсийг УИХ-аар хэлэлцэх эсэх, саналт хураалт явагданаМөн ШУ, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг болох бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай”  УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

ХАРИН БААСАН ГАРАГТ УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт , УИХ-ын гишүүн У.Отнонбаяр нарын өргөн мэдүүлсэн МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд өөрчлөлт оруудах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.

Эдгээрээс нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж буй нь Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл юм.