ДУУЧИН МAGNОLIAN БУЮУ Б.ДӨЛГӨӨН NETFLIX-Д ДУУГАА 3000 АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДЖЭЭ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
ДУУЧИН МAGNОLIAN БУЮУ Б.ДӨЛГӨӨН NETFLIX-Д ДУУГАА 3000 АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДЖЭЭ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Netflix платформын цувралд Монгол уран бүтээлчийн дуу сонгогджээ.

Тодруулбал, 2021 оны People's Choice шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт Magnolian-ийн “The Bride & The Bachelor” хэмээх дуу сонгогдсон юм. Энэхүү дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Magnolian буюу Б.Дөлгөөнд $3,000 төлсөн байна.

Уг цуврал нь Netflix дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байсан байна.