УГААРТСАН ИРГЭНИЙГ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТӨВД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
Хан-Уул дүүрэг 16 дугаар хороонд "Байшин шатаж байна" гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 11-ний өдрийн 19:31 цагт Онцгой байдлын албанд өгсөн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 19:49 цагт очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан ажээ.
Тус гал түймэрт иргэн Э/65 настай, эрэгтэй/ угаартсан байсныг НЯТТТ 103-т хүлээлгэж өгсөн байна.