“MONGOL MUSIC”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

GNNGNN
Feb 29, 2024  
 0
“MONGOL MUSIC”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол контент ХХК нь “Монгол Мюзик” дуу хөгжмийн дистрибьюшн үйлчилгээгээр дамжуулан Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр стрийминг платформууд болон бусад үйлчилгээнүүдэд нийлүүлэх үйлчилгээг үзүүлдэг.  

Тэд өөрсдийн хамтран ажилладаг гэрээт уран бүтээлчид дундаас өнгөрөгч 2023 оны шилдгүүдийг шалгаруулан Мобиком группийн зохион байгуулсан “Wonderland” фестивалын үеэр шагналыг гардууллаа.  

Шилдэг уран бүтээлчдийг шалгаруулахдаа гар утасны дуудлагад  дуу нь хамгийн их татагдсан уран бүтээлчид болон хөгжмийн стрийминг үйлчилгээнд сонсолтоороо тэргүүлсэн уран бүтээлүүд гэж 2 номинацаар тус тус тодруулжээ.  

2023 онд Монголын үүрэн телефоны оператор компаниудын хэрэглэгчдийн гар утсанд дуунууд нь хамгийн их татагдсан уран бүтээлчдээр дараах хамтлаг, дуучид шалгарсан байна.

  • ПОП уран бүтээлч: Г.Эрдэнэбилэг /Тоонот лэйбл/   
  • Хип Хоп уран бүтээлч: ThunderZ /Тоонот лэйбл/   
  • Нийтийн дууны уран бүтээлч: Б.Баяндалай   
  • РОК уран бүтээлч: Хурд хамтлаг

“Mongol Music” дистрибьюшн үйлчилгээ нь Өвөр Монголын “Эгшиг” хөгжмийн стрийминг үйлчилгээнд албан ёсны эрхтэйгээр монгол уран бүтээлчдийнхээ бүтээлийг нийлүүлдэг бөгөөд “Эгшиг” хөгжмийн стрийминг үйлчилгээний зүгээс 2023 онд “Эгшиг” апликейшнаар дамжуулан Өвөр Монголчуудын хамгийн их сонссон дууг төрөл жанраар  нь шалгаруулжээ.

  • Хамгийн их сонсолттой нийтийн дуу: МААД” дуучин Б.Пүрэвсүх  
  • Хамгийн их сонсолттой поп дуу: ЧАМАЙГ ДУРСААД” дуучин Г.Эрдэнэбилэг   
  • Хамгийн их сонсолттой хип хоп дуу: ГООЛИНГОО” дуучин NENE тодорсон байна.