"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүллээ. Өнөөдөр тус хөтөлбөрийн финалын шат болж шилтгүүд тодорлоо. Багш нарын дунд өрнөсөн мэтгэлцээний “ГРАНПРИ” шагналыг МУИС-ийн ЕБАС, 115-р сургууль, 141-р сургуулийн багш нараас бүрдсэн “Apex” баг тэргүүлж хүртлээ. Харин Нийслэлийн 111-р сургууль, “Номт наран”, “Уудам Монгол” сургуулийн багш нараас бүрдсэн “Femida” баг дэд байранд орж, 16-р сургууль, 18-р сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш нараас бүрдсэн “Nemo” баг хоёрдугаар байр, Нийслэлийн 147-р сургууль, 21-р сургууль, 84-р сургуулийн багш нараас бүрдсэн “Logos-1” баг гуравдугаар байранд шалгарлаа...
