ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГУУЛИЙН БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ УРАМШУУЛЛАА

НИТХ-ын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн ерөнхий боловсролын 55 сургуульд амжилттай хэрэгжүүлж, уламжлал болголоо. НИТХ-ын дарга А.Баяр “Би сүүлийн 10 гаруй жил ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний үзэл санаа, бахархлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, зөв монгол хүүхэд ирээдүйд улс орныг хөгжүүлэх хүч юм. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиуд энэхүү санаачилгыг дэмжиж, төрийн далбаа мандуулах ёслолыг хэвшүүлж чадсанд талархаж байна” хэмээн онцлов...

GNNGNN
Dec 12, 2025  
 0
ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГУУЛИЙН БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ УРАМШУУЛЛАА