ТӨРӨЛТ БОЛОН АМЬД ТӨРСӨН ХҮҮХДИЙН ТОО БУУРАВ

Энэ оны эхний хоёр сард 8860 эх амаржив. Харин өнгөрсөн оны мөн үед 9276 эх амаржсан бөгөөд харьцуулахад жилийн дараа 416 хүнээр төрөлт буурчээ. Мөн он гарсаар амьд төрсөн хүүхдийн тоо буурсан дүнтэй байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал, энэ оны эхний хоёр сарын байдлаар 8939 хүүхэд амьд төржээ. Харин өнгөрсөн оны мөн үед 9342 хүүхэд амьд төрж байв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 403 хүүхдээр буурсан дүн болов. Мөн нялхсын эндэгдэл ч бас өнгөрсөн оны мөн үеэс нэгээр нэмэгдсэн байна.