ТОМ ХҮН 1,000 ТӨГРӨГ ТӨЛӨӨД АВТОБУСААР ӨДӨРТ ДӨРВӨН УДАА ЗОРЧИНО
НИТХ-ын хурлаар өнгөрсөн Пүрэв гарагт нийтийн тээврийн автобусаар зорчих үнийг 1,000 төгрөг болгох журмыг батлаад байгаа.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас өгсөн мэдээллээр том хүн 1,000 төгрөг төлөөд автобусаар өдөрт дөрвөн удаа зорчих тухай НИТХ-ын баталсан журам албажсаны дараа хэзээнээс мөрдөгдөх нь тодорхой болно. Энэ талаар иргэдэд мэдээлэх юм байна.
Мөн системийн өөрчлөлт хийгдэх юм. Тэгэхээр одоогоор автобусны үнэ 1,000 төгрөг болох хугацаа тодорхойгүй байна. Шинэ журмаар хүүхэд 200 төгрөг хэвээрээ бол том хүн 1,000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой болно. Одоогийн мөрдөгдөж буй тариф нь том хүн 500 төгрөг төлөөд 30 минутын дотор үнэгүй дамжин суулт хийж байна.