МАХНЫ ҮНЭ БУУРЧ КИЛОГРАММ НЬ 22632 ТӨГРӨГ БОЛЖЭЭ

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг гаргадаг. Статистик мэдээллээр, үхрийн махны үнэ өмнөх долоо хоногоос 0.1-0.3 хувиар буурчээ.
Тодруулбал, зах худалдааны төвүүдэд энэ сарын 17-ны өдрийн байдлаар үхрийн ястай мах килограмм нь дунджаар 19.931 төгрөг бол цул нь 22632 төгрөг байна. Зарим газар үхрийн мах килограмм нь 23-24 мянган төгрөгийн хооронд байгаа юм. Тэгвэл хонины мах килограмм нь дунджаар ястай мах 17115 төгрөг байна.