14 НАСТАЙ О.АРИУНТУЯАГИЙН ЭМЧИЛГЭЭНД ТУСЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

GNNGNN
Mar 6, 2024  
 0
14 НАСТАЙ О.АРИУНТУЯАГИЙН ЭМЧИЛГЭЭНД ТУСЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын "Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн 9г анги"-ийн сурагч О.Ариунтуяа /14 настай/ нь 2023 оны арваннэгдүгээр сарын 22 өдрөөс эхлэн ханиалгаж, цусны хольцтой шингэн алдаж биеийн байдал муудсаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчиллэгээ хийлгэж эхэлсэн. Гэвч онош нь тогтоогдохгүй биеийн байдал нв улам муудсаар байна.

Улмаар 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар 7 удаа хагалгаанд орж биеийн байдал хүнд байна. Түүнд хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны эмгэг, бүдүүн нарийн гэдэсний архаг шархлаа болон элэгний хатуурал (церроз) хавсарсан гэх онош тодорхойлогджээ. Одоог хүртэл ЭХЭМҮТ-ын сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй.

Ар гэрийн хувьд эмнэлэгт хандан өөрсдийн болон эмнэлгийн зүгээс бүх арга хэмжээг аван ажиллаж байгаа бөгөөд биеийн байдал тогтворжихгүй байна. Иймд гэр бүлийн хувьд: 1. Бээжингийн Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Хүүхдийн эмнэлэг (Бээжин хотын Шичен дүүрэг, Нанлиши зам) 2. Бээжин хот, Нийслэлийн Анагаах Ухааны Их Сургуулийн Хүүхдийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хүүхдийн эмнэлэг (Ябао зам, Чаоян дүүрэг) эмнэлгүүдэд хандан эмчлүүлэх хүсэлт илгээсэн.

Эмнэлгийн зүгээс: /Ходоод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг зургаар нь хавсаргах, Хэвлий томограф файлаар хавсаргах, рентген зураг/ Мөн охины одоогийн биеийн байдал, цусны шинжилгээ томограф зэргийг үндэслэн 320,000 юань буюу төгрөгөөр 150,720,000/ зуун тавин сая долоон зуун хорин мянга/ төгрөг шаардлагатай болоод байгаа юм. "О.Ариунтуяа"-гийн минь хувьд амь нас нь цаг минут секунд тоогоор хэмжигдэж байна. 

Иймд элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнийг бяцхан охинд туслаач хэмээн гэр бүлийн зүгээс хандаж байгаа юм. 

Хандивын_данс: Хаан банк 5307883130 Одонбаатар /Аав/ Хаан банк 5648091338 Энхбаатар /Ах/ Төрийн банк 270000229437 Одонбаатар /Аав/