Ц.ТУВААН: 1КГ АЛТ 90 ГАРАЙ САЯ ДОЛЛАРТОЙ ТЭНЦЭЖ БАЙГАА

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Алтны үнэ ханш түүхэн дээд үнэд хүрсэн. 2900 ам.долларыг 1 унц алтны давж байгаа.
Ойролцоогоор 1 гр алт 330 гаруй мянган төгрөгтэй тэнцэж байгаа буюу 1кг алт 90 гаруй сая доллартой тэнцэж байгаа.
Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх, улсынхаа төв банканд алтны тодорхой нөөцтэй байх, нүүрсний экспорт нүүрсний үнэ унаж байгаатай холбоотой улсын төсвийн бүрдүүлэлт багасаж байгаа шалтгааныг алтны олборлолтыг хэрхэн шийдэх талаар хэлэлцлээ. Тодорхой үүрэг чиглэлийг салбарын сайд надад өгсөн. Тэгэхээр тус асуудлын судалгааг нэмж хийж, эргэж засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэр гаргуулах шийд засгийн газрын хуралдаанаас гарлаа.