Н.УЧРАЛ: ЗГ-ЫН ЗҮГЭЭС 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ УЛИРАЛ ТУТАМ ОЛГОХ САНАЛЫГ ОРУУЛСАН

GNNGNN
Feb 19, 2025  
 0
Н.УЧРАЛ: ЗГ-ЫН ЗҮГЭЭС 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ УЛИРАЛ ТУТАМ ОЛГОХ САНАЛЫГ ОРУУЛСАН

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "ЭТТ" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл хэсгийг олгох тухай асуудлыг хэлэлцсэн.

"ЭТТ" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгох талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал;

-Компанийн тухай хуулиар хувьцааны мөнгийг хэзээ олгохыг ТУЗ шийднэ. Засгийн газрын зүгээс хувьцаа эзэмшигчийн хувьд ТУЗ-д ногдол ашгийг улирал тутам хуваарилах саналыг оруулж байна. "ЭТТ" ХК-ийн ТУЗ хуралдаад ногдол ашгаа хуваарилах ёстой. Өнгөрсөн арванхоёрдугаар сард эхний урьдчилгааг олгох үед 350 мянган төгрөгийг энэ жил олгох боломжтой гэх байр суурийг компанийн зүгээс илэрхийлж байсан.

Үлдсэн 200 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө буюу 50 хоногийн дотор ТУЗ хуралдаад эхний 100 мянга, дараагийн улиралд 100 мянган төгрөгийг олгох нь зохимжтой гэж үзсэн.

Emongolia систем рүү орохоор асуулга авч байгаа. Иргэн өөрийнхөө хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу, хуримтлалын данс, хадгаламж руугаа хийх үү аль эсвэл хуримтлалын дансанд хийсэн мөнгөөрөө нийслэлийн төсөл хөтөлбөрүүд нийгмийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдгээ иргэд өөрсдөө шийднэ. Хэрэв санал асуулгад оролцоогүй бол шууд таны данс руу мөнгийг нь хийнэ гэсэн үг. Ийм л сонголтууд өгч байна.Цаашлаад Баялгийн сангийн хэлэлцээрүүд үргэлжлэхэд таван төрийн өмчийн компаниас бүрдсэн 480 тэрбум төгрөг иргэдийн дансанд 120 мянган төгрөг болж харагдаж байгаа бол мега төсөл урагшилснаар хуримтлал нэмэгдэнэ.