ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН БЭЛДЭХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ
2026-2027 оны шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдэд хамгийн чухал үе байдаг. Та бүхэнд цэцэрлэгийн ариун цэврийн болон хичээлийн хэрэгслийн жагсаалт танилцуулж байна.
Анхаарах зүйлс:
- Суралцахад дэмжлэг үзүүлэх, хичээлийн хэрэгслийг хөтөлбөртэй уялдуулан бүрэн бэлтгэж өгөх,
- Хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх,
- Ариун цэврийн хэрэгслийг сонгохдоо хүүхдэд ээлтэй стандартад нийцүүлэн бэлдэх,
Таны хүүхэд бүтэн өдрийн турш цэцэрлэг дээрээ суралцан өнгөрөөх хугацаанд хүүхдийн хичээлийн хэрэглэл болон, ариун цэврийн хэрэгслүүдийг хэрэглэдэг тул эцэг эхчүүд маань ариун цэврийн хэрэгслээ бэлтгэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
- Гарын шингэн саван бол хүүхдэд зориулсан, хүүхдийн биед харшил өгөхгүй, 250мл савлагаатай байх,
- Шүдний сойз нь тухайн хүүхдийн насанд нь тохирсон үс зөөлөн байх,
- Ариун цэврийн цаас мөн хүүхдэд харшил өгөхгүй, зөөлөн, хуурай байхаас гадна MNS4273:1995 чанарын баталгаатай байх.
- Амын цаас нь боодол тус бүр 250 ширхгээр хайрцаглаж, савлагдсан байх. MNS5261:2003 чанарын баталгааг хангасан байх.
- Нойтон салфетик нь хөвөн даавуун материалтай, ариутгасан цэвэр ус, чийгшүүлэгч бодистой, 60-80 ширхэгтэй байх.
- Эдийн саван /хатуу/ нь хүүхдийн зориулалтай, харшил өгөхгүй байхаар заасан байдаг
