ХЕРО ЭНТЕРТАЙМЕНТ ГРУПП ХХК НЬ 2.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АВТОМАШИН ХУДАЛДАН АВЧЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний төрсөн ах Б.Баатар нарын эзэмшдэг Херо энтертайнмент групп ХХК нь 2022 болон 2023 онуудад аяллын Mercedes-benz Arocs 2045A маркийн тус бүр нь 375,718 ам долларын үнэ бүхий 2 автомашин худалдан авсан нь баримт ил боллоо.
Автомашин нь аяллын зориулалтай хэдий ч тансаг зэрэглэлийн ангилалд багтдаг бөгөөд Нидерланд улсад үйлдвэрлэгдсэн юм байна.
Автомашинуудыг улсын хилээр оруулж ирэхдээ гаалийн татварт тус бүрд нь 64 мянган ам доллар төлсөн байна.
Машинуудыг худалдан авсны дараах гаалийн болон онцгой албан татвар нэмэгдээд тус бүрийн үнэлгээ өссөн бөгөөд нэг бүрийн үнэ нь 438,535 ам доллар болж нэмэгджээ.
Дээрх мөнгөн дүнг төгрөгт шилжүүлбэл тус бүрийн үнэ нь 1 тэрбум 496 сая 499 мянга 734 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл тухайн тансаг зэрэглэлийн хоёр автомашиныг нийт 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна.
Уг автомашинуудыг ямар хөрөнгөөр худалдаж авсан вэ? гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Он цагийн дарааллын авч үзвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш жил орчмын дараа байх юм.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та орлогоо нотолно уу